|
|
|
|
|
|
|
|
Төслийн хугацаа 2008-2011:
Монгол орны Алтай, Хангайн Нуруунаас эх авдаг гол, мөрний усны
шавжийн судалгаа ба тэдгээрийн бүртгэл
Төслийн удирдагчид: Др. Жон К. Гелхаус., Др Жонн Морс болон Др. Си. Рали Нелсон
АНУ-н Үндэсний Шинжлэх Ухааны Сан болон Биологийн судалгаа,
бүртгэл хөтөлбөрөөс санхүүжив |
|
“Монгол орны усны шавжийн судалгаа” төсөл нь Баруун Монгол Алтай нуруу болон Хангайн нурууны өмнөд хэсгээс эх авсан цэнгэг уст гол, мөрнийн усны шавжийг судлах, бүртгэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Уг төсөл нь Монгол орны хойд хэсэгт буюу Хөвсгөл нуурын сав газар (1995-2002), Сэлэнгэ мөрний сав газарт (2002-2007) тус тус усны шавжийн судалгаа хийж байсан түүхтэй.
Гурван жилийн хугацааг хамарсан тус төслийн зуны хээрийн судалгааны ажил ихэвчлэн нэг сар гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд олон янзын макросээрнуруугүй амьтдыг цуглуулах, тэдгээрийн амьдрах орчныг үнэлэх, мөн зарим нэг физикийн хэмжилтүүдийг хэмжих зэрэг өргөн цар хүрээг хамарсан ажлуудыг хийдэг юм. Судалгааны баг нь Америк, Монголоос гадна олон улс, орны эрдэмтэн, судлаачид, оюутнуудаас бүрддэг. Төслийн гол зорилго нь усны шавж болон бусад сээрнуруугүй амьтдын томоохон бүлгүүдийг судлах, судалгааны үр дүнг хамтарч хэвлүүлэх, холбогдох өгөгдлийн санг үүсгэхэд оршино. Мөн Америк, Монголын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үр бүтээлтэйгээр хамтарч ажиллах, Монгол оюутнуудыг хээрийн болон лабораторийн арга зүйд сургах зэрэг болно.
Усны шавжийн ангилал зүй, тархалтын судалгаа нь Азийн орнуудын усны бүлгэмдлийн экологи, биогеографи, эволюцийн ойлголтын үр дүнд чухал ач холбогдолтой юм. Монголын эдийн засгийн хөгжил, хүн амын өсөлтөөс шалтгаалан уул уурхай, боловсруулаагүй хог хаягдал, газар тариалан, бэлчээрийн талхагдалт, ойн түймэр мөн түүнчлэн дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь усны биологийн бүлгэмдэлд сөрөг нөлөө үзүүлж байна.
Судалгааны турш цуглуулсан дээж, материал, усны чанарын үзүүлэлт болон эргийн бүсийн хэмжилт зэрэг нь тухайн бүс нутгийн биологийн төрөл зүйлийн талаар шинжлэх ухааны суурь мэдлэгийг өгөөд зогсохгүй Монголын Засгийн Газарт усны чанарын мониторингийн асуудлыг хөгжүүлэхэд дөхөм болж байгаа юм. Энэ мэдлэг нь мөн Монголын Засгийн Газарт эко-аялал жуулчлал хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагаа явуулхад хэрэг болохуйц ихээхэн ач холбогдолтой. |
|
|
|
|